“Цоллооч засуулуудын уралдаан” болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа засуулууд мөн дуучид, уран бүтээлчдийн дунд “Цоллооч засуулуудын уралдаан” зарласан билээ. Уг уралдаанд нийт 98 хүн бүртгүүлсэн байна.

Уралдааны эхний шатны шалгаруулалт 2023 оны 05-р 19-ний баасан гарагт, хоёрдугаар шатны шалгаруулалт 05-р сарын 21-нд болох Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг

Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг

Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг

Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг

Зургадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.232) 2023 оны 05 сарын 10

Эд уралдаад яана гэж

0  |  0
Зочин(202.126.88.155) 2023 оны 05 сарын 10

Бөхийн магтаалч маягийн юм уу даа, магтуулах дуртай улс юм шүү

0  |  0
Top