Дөрвөн башё дараалан гэмтлийн улмаас зодоглоогүй ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 14-нд Токиод эхлэх Зуны тэмцээнд оролцоно гэж Исэгахама ояката зарлалаа.
Исэгахама ояката “Ёкозүна барилдана. Мэдээж барилдана гэдэг түрүүлэхийн төлөө үзэлцэнэ гэсэн үг. Эхний хоёр өдөр хамгийн хэцүү нь. Дараалан ялчихад цаашаа бол урсаад л явчихна. Гэмтлийн хувьд Тэрүнофүжигийн өвдөг угаасаа энэнээс илүү сайжирна гэж байхгүй. Хаврын тэмцээний өмнө хэт их бэлтгэл хийж цөмрөөд оролцож чадаагүй. Энэ удаад Тэрүнофүжи бага багаар өөрийнхөөрөө бэлтгэл хийсэн. Жингээ хассан болохоор барилдахад ер нь асуудалгүй” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )