Азербайжаны Сумгаит хотын спортын сургуульд жүдо, самбо бөхийн дасгалжуулагч Мехман Халилов бэлтгэл дээр долоон настай шавиа дэглэж, зодож амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан билээ.
Прокурорын газраас мэдээлснээр Хахилов хүүгийн хүзүүг хугалснаас болж, хүү нас барсан байна. Цахим сүлжээнд энэ явдлын бичлэг тараад байгаа юм.
Одоогийн байдлаар санамсаргүй хүний амь хохироосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Бичлэгээс харахад дасгалжуулагч Халилов хөл дээрээ арай ядан зогсож байгаа хүүхдийг үсдэн, унагааж, дэвсэж байгаа нь харагдаж байна. Хүү хөдөлгөөнгүй болоход бусад шавь нараа ч зодож байх ажээ.
Мехман Халилов нь 2019 оны II Европын наадмын самбо бөхийн хүрэл медальт тамирчин.
Мехман Халилов мөрдөн байцаалтад өөрийгөө хүүгийн үхэлд буруугүй гэж үзэж байгаагаа мэдүүлсэн гэнэ. Түүнийг 4 сарын хугацаатай хорин байцааж байгаа юм.
— nofones (@nofones) May 4, 2023
Сэтгэгдэл ( 6 )
Aluurching alah heregtei
Гэр бүл нь үүнийг устгах байхаа. Азерүүд цусан өшөө авна
Яргачин
mglchuud uurduu bas iim baij. ur huuhedee buleglen hun zodoh yargalald surgatsan. hogiin mgltoi adil hogiin gar bna
AAV NI HARIUG NI AVANA L DAA
Өмхий лалууд баастай хошногоо л угааж ариун аллахдаа илтгэхээс бусдыг эмэгтэй хүнийг хүүхдийг тоохгүй. Бузар хүмүүс.