Энэ сарын 1-нд Узбекистанд эхэлсэн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх дөхлөө. Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.
Манай хоёр боксчин медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. Б.Мишээлт 18:45 цагаас Узбекистан улсын тамирчинтай "А" рингэн дээр, Б.Чинзориг 22:15 цагаас Тажикстан улсын тамирчинтай "А" рингэн дээр өрсөлдөнө.
Шууд дамжуулалтын хаяг - https://www.iba.sport/event/iba-mens-world-boxing-championships-tashkent-2023/
63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.
Б.Чинзориг 22:15 цагт Тажикстан улсын Усмоновтой мөнгөн медалийн төлөө тулалдана. Баходур Усмонов 25 настай. Токио олимпын наадамд оролцож, 1/8 финалд Узбекистаны Эльнур Абдураимовт ялагдсан. 2019 оны Азийн аварга, Азийн АШТ-ий (2021, 2022) хос хүрэл медальтай, Тажикстаны олон удаагийн аварга. Хагас мэргэжлийн “Интерконтинентальный Кубок” тэмцээний мөнгөн медальт. 2020 онд мэргэжлийн боксчин болж, анхны тулаанаа (61,2 кг) нэг ч ялагдалгүй ОХУ-ын Вильдан Минасовтой хийж, ялж байв. Мэргэжилд нийт 4 тулалдаж, 4 ялсан. Сонирхогчдын бокст 56 тулалдахдаа 38 ялж, 18 ялсан. Үүнээс таван тулааныг дутуу гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )