Боксын ДАШТ: Узбек боксчдыг шүүгч нар “татаж” байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Узбекстанд болж байгаа боксын ДАШТ-ий шүүгчдийн талаар санал гомдол их гарч байгаа.

Оросын “неКАРАтэ” Youtube сувгийн тоймч энэ талаар ингэж ярьж байна.
 


“Узбекстаны боксчдыг татаж байна, ялуулж байна гэж олон хүн бичиж байна. Нутгийн эзэн тул тодорхой үүрэгтэй, хариуцлага өндөр байгаа нь мэдээж. Тийм болохоор шүүгч нар нутгийн боксчдыг бага зэрэг “татаж” байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ тал дээр бүр нэг улайм цайм луйвар гараагүй байгаа. Тиймээ, тодорхой хэдэн тамирчныг өргөөд байгаа нь ил тод харагдаж байгаа.  Гол нь хэн нэг шүүгчийг худалдаад авчихаж, энэ тэр биш. Асуудал шүүгч нар нь ур чадваргүй, мэргэжлийн биш байгаад байна. Маш буруу шийдвэр их гаргаж байна. Тийм болохоор л шүүгч нар шүүмжлэлд өртөж байгаа юм. Толгойгоор зогсоолоо, бөхийгөөд шалан дээр суулаа – шууд тулааныг зогсоож, тоолоод эхэлнэ. Ямар учраас гэдэг нь тодорхойгүйгээр оноо хасна. Нэг талд нь хоёр үеийг бүхэлд нь өгснөө сүүлийн үеийг нөгөөд нь өгнө. Яаж оноо тоолоод байгаа юм, бүү мэд. Хачирхаж гайхмаар ур чадваргүй байна. Хамгийн алдаатай, хачирхалтай шийдвэрийг энэ эмэгтэй шүүгч нар гаргаж байна. Энэ чинь ДАШТ болохоос хэн нэгний дадлага хийдэг газар биш. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн хамгийн их шүүлтийн алдаатай ДАШТ болсон” гэж ярьжээ.

Одоогийн байдлаар Казахстан, Куба зэрэг хэд хэдэн орны баг гомдол гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top