Фото: Б.Чинзоригийн мөнгөн медалийн төлөөх тулаанаас

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. Финалын тулаанууд 13, 14-нд болно. Энэ ДАШТ-д манай хоёр боксчин медаль авлаа. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан.

Харин 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан. Мөнгөн медалийн төлөө Тажикстан улсын Баходур Усмоновыг 4:1 ялж, мөнгөн медалийн болзлоо биелүүллээ.

Маргааш манай тамирчин Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын төлөө өрсөлдөнө.

ДАШТ-ий алт, мөнгөн медальт монгол боксчдыг танилцуулья

1. Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө

2. Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө

3. Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө

4. Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт

5. Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө

6. Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө

7. Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг, ?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top