Узбекстаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын ДАШТ өндөрлөлөө.
Энэ Дэлхийн аваргын тэмцээн урьд өмнө дуулдаагүй их буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай тэмцээн байлаа. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртсэн.
Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.
Узбекстаны шигшээ баг нутагтаа болсон ДАШТ-д 9 медаль авсан.
Алтан медаль - Хасанбой Дусматов (51 кг), Абдумалик Халоков (57 кг), Руслан Абдуллаев (63,5 кг), Асадхуджа Муйдинходжаев (67 кг), Баходир Жалолов (92 кг).
Мөнгөн медаль - Ойбек Жураев (54 кг), Саиджамшид Жафаров (71 кг).
Хүрэл медаль - Алохон Абдуллаев (75 кг), Лазизбек Муллажонов (-92 кг).
Тус багийн таван алтан медальтны мөнгөн шагнал нь нийлээд нэг сая ам.доллар болж байгаа юм.
Казахстаны баг медалийн тоогоор Узбекстанаас дутуу. Гэхдээ Казахстаны боксын холбооноос ДАШТ-ий өмнө дэлхийн аварга болсон тамирчдадаа 100 мянган ам.доллар өгөхөөр зарласан юм. Тус ба 4 алт, 1 мөнгөн медальтай тэмцээнээ дуусгасан.
Алтан медаль - Санжар Ташкенбай (48 кг), Махмуд Сабырхан (54 кг), Асланбек Шымбергенов (71 кг), Нурбек Оралбай (80 кг).
Мөнгөн медаль - Дулат Бекбауов (67 кг).
Алтан медальтнуудын мөнгөн шагнал нь 1 сая 200 мянга, мөнгөн медалийн шагналаа нэмээд 1 сая 300 мянга болж, Узбекстантай зэрэгцлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tur irged tamirchidaa jaahan demjeed ughud l
луйврын балай спорт мбх үүеээг еөк болгоосой