Сүзүки Кэйжи: Ажлаа өгдөг ч юм билүү?

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Катарын Дохад өчигдөр (2023.05.14) өндөрлөсөн жүдо бөхийн ДАШТ-д Японы эрэгтэй шигшээ баг тун амжилтгүй оролцлоо.

66 кг-ын жинд Абэ Хифүмигийн авсан ганцхан алтан медальтай нутаг буцсан нь 2009 оноос хойш тохиолдсон хамгийн муу амжилт болж байгаа юм. Үлдсэн зургаан жинд бөхчүүд нь финалд шалгарсангүй.

Парисын олимп дөхөж байгаа үед энэ бол түгшүүр зарласан үзүүлэлт байв.  

Японы эрэгтэй шигшээ 2021 оны Токио олимпод 7 жингийн тавд нь тэргүүлсэн. 2022 оны ДАШТ-д 2 алтан медаль хүртсэн бол энэ жил ганц болж, амжилт нь буурсаар байна.

Тэгвэл 2009 оны Роттердамын ДАШТ-д алтан медальгүй харьж байсны дараах сөрөг амжилтаа сая үзүүллээ.

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи тэмцээний дараа “Миний буруу. Буруугаа хүлээх болно. Би энэ маягаараа эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаж болох юм уу гэж ч бодогдож байна. “Сүзүки Кэйжид шигшээ багийг даалгаж болохгүй” гэж хэлэх хүн олон байгаа байх. Гэхдээ энэ ДАШТ-ий гуниг, харамслаа Парист тайлахын төлөө зүтгэнэ дээ” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүүүүү(192.82.89.133) 2023 оны 05 сарын 16

Эрэгтэй баг нь ганц алт авсан гэж бна шдэ, Иииии!

0  |  0
Иииии(59.153.115.216) 2023 оны 05 сарын 15

Яагаад шаагаад бнаа. Япон 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл авч 1 р байранд орсон, холимог багийн тэмцээнд бас алт авсан.

0  |  0
Top