Өнгөрсөн шөнө Барселонад болсон дерби тоглолтод Каталоны хоёр баг халз тулж, Барса 4:2 ялан, Испанийн Ла Лигийн аварга боллоо.
Хэдий тэд төрөлх хотдоо түрүүлсэн ч “дайсныхаа” цэнгэлдэхэд өөрсдийн фэнгүйгээр ялсан юм.
Эспаньол – Барселона 2:4 (0:3, 2:1)
RCDE Стэдиум
Гоoл: 0:1 – 11 Левандовски, 0:2 – 20 Бальде, 0:3 – 40 Левандовски, 0:4 – 53 Кунде, 1:4 – 73 Пуадо, 2:4 – 90 Хоселу.
Эспаньол – Пачеко, Хиль, Кабрера, Серджи Гомес (Пуадо, 46), Монтес, Оливан (Колиошо, 84), Денис Суарес (Калеро, 46), Дардер, Меламед (Экспосито, 87), Хоселу, Брэйтуэйт (Педроса, 55).
Барселона – тер Стеген, Кунде, Кристенсен (Алонсо, 74), Араухо (Альба, 63), Бальде, Бускетс, де Йонг, Педри (Кессиэ, 89), Гави (Фати, 74), Рафинья (Дембеле, 62), Левандовски.
Шар хуудас: Кунде (2), Гави (39), Дардер (39), Альба (82).
“Барселона” 27 дахь удаагаа Испанийн аварга болж байгаа нь энэ бөгөөд энэ жил тэд мөн Супер Цомын эзэн болсон билээ.
Аваргын баяраа тэд тэмдэглэж эхэлсэн ч уурлаж хилэгнэсэн “Эспаньол”-ийн хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч ирэн дайрсан тул зугтахаас өөр аргагүй болсон юм.
Гэхдээ тэд хувцас солих өрөөнд ерөнхийлөгч Лапортагийн хамт баяраа тэмдэглэсэн.
Өнөөдөр Барселона хотод ялалтын парадаа хийх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )