Өчигдөр Узбекистаны Ташкент хотод сонирхогчдын боксын ДАШТ өндөрлөлөө. Тус тэмцээн 5,2 сая ам.долларын шагналын сантай, аваргууд 200 мянга, мөнгөн медальтан 100 мянга, хүрэл медальт тамирчин 50 мянган ам.долларын шагнал авсан том тэмцээн болсон билээ.
Олон улсын боксын холбооны (IBA) тэргүүн Умар Кремлев цаашдаа тэмцээн, уралдаан шагналын санг улам нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр “Ирэх 11, эсвэл 12 дугаар сард бид багийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулна. Шагналын сан нь 5 сая ам.доллар. Тамирчдын өрсөлдөх нөхцөлийг сайжруулах талаар бүхнийг хийнэ. Багийн Дэлхийн цомын тэмцээнийг огт өөр системээр явуулна” гэж тамирчидтай Ташкент хотод уулзах үеэрээ хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )