IBA: Боксын анхны дэлхийн аваргад бүх насаар нь тэтгэлэг олгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Олон улсын боксын холбооноос (IBA) ЗХУ, Узбекистаны боксчин, 1974 онд болсон сонирхогчдын боксын анхны ДАШТ-ий 75 кг-ын жинд түрүүлсэн  Руфат Рискиевт бүх насаар нь санхүүгийн тусламж олгохоор болжээ.

Тус холбооны тэргүүн Умар Кремлев 73 настай Рискиевийг эмнэлэгт эргэн очиж, аваргын бүс, Бухенвальд лагерьт хоригдож байсан боксчин Андрей Борзенкогийн нэрэмжит шагнал гардууллаа.


Умар “Бид боксын холбооныхоо гишүүн бүрд халамж тавих болно. Та бол боксын спортын үүсгэн байгуулагчийн нэг, домог. Таны ачаар залуучууд энэ спортоор хичээллэх болсон. IBA бол боксын гэр орон, бид нэг гэр бүл” гэж хэлжээ.

Рискиев ЗХУ-ын 4 удаагийн аварга. АИБА холбооноос зохион байгуулсан анхны ДАШТ-д түрүүлсэн. 1976 оны олимпын мөнгөн медальт. Замналынхаа турш нийт 189 тулаан хийж, 174 ялсан алдартай тамирчин юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gbjo(66.181.160.25) 2025 оны 03 сарын 13

Арга байхгүй манай бөхчүүд шиг хүн юм.

1  |  0
Batzorig(98.156.24.76) 2025 оны 03 сарын 13

Domog yumaa

3  |  0
Close menu