Сонирхогчдын спортын түүхэнд байгаагүй өндөр шагналтай боксын ДАШТ өндөрлөлөө.
Дэлхийн аваргууд 200 мянга, мөнгөн медальт 100 мянга, хүрэл медальтнууд 50 мянган ам.доллар авсан. Олон сарын хоригийн дараа олон улсын тавцанд эргэн ирсэн ОХУ-ын Шарапутдин Атаев, Муслим Гаджимагомедов нар алтан медаль хүртсэн билээ. Тэд РИА агентлагийн сурвалжлагчид 200 мянган ам.доллароо яаж үрэхээ ярьжээ.
Дэлхийн аварга Атаев “Одоо л бодож эхэлж байна. Дэмий зүйлд үрэхгүй, эцэг эхтэйгээ хуваалцана, тэднээс зөвлөгөө авна. Бизнест хөрөнгө оруулна. Махачкала хотод байр авна, таалагддаг машинаа худалдаж авна. Тэгээд л гэрлэнэ дээ”
Муслим Гаджимагомедов “2019 онд анх дэлхийн аварга болоод шагналын мөнгөө бизнест оруулсан. Найзтайгаа цуг Махачкалад орон сууцны барилга барьж эхэлсэн юм. Энэ удаагийн мөнгөө ч барилгадаа оруулна. Хэрэв Атаев байр авах гэж байгаа бол түүнд байр зарж болох юм” гэж хариулжээ.
Сэтгэгдэл ( 0 )