Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ДАШТ-д амжилттай оролцсон боксын шигшээ багаа хүлээн авлаа.
Токаев “Та бүхэн 4 алт, 1 мөнгөн медаль хүртэж, гайхалтай сайхан амжилттай эх орондоо ирлээ. Манай казах баатрууд дэлхийн аварга болж, улс орноо дэлхийд мандууллаа. Узбекистанд Спортын ордныг доргиосон хөгжөөн дэмжигчдэд энэ завшааныг ашиглан, талархал дэвшүүлье. Та нарын дуу хоолой маш тод сонсогдож байлаа. Казахстан улс тэр чигээрээ та нарын тоглолтыг амьсгал даран үзэж суусан. Би финалын тулаануудыг үзсэн. Өнгөрсөн Ням гараг манай боксчдын хувьд гайхамшигтай өдөр байлаа.
Далайн чанадад Жанибек Алимханулы аваргын бүсээ хамгаалсан. Түүний ялалт Ташкентэд дэлхийн аварга болсон боксчдын гавьяатай нэгэн эгнээнд бичигдэж байна. Шатрын Бибисара Асаубаева блицийн дэлхийн аварга боллоо, теннисчин Елена Рыбакина дэлхийн том тэмцээнүүдэд түрүүллээ, эмэгтэй бөхчүүд маань Азийн АШТ-ээс 7 медаль авлаа, хүндийг өргөлтийн Нургиса Адилетулы Азийн аварга боллоо. Тамирчдын энэ ялалтад дасгалжуулагч багш нар багагүй үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
kkk
hasaguud magnai n teniisen bol boloodoo zailuul.Uls bolj bayarlaj yavaa huuhduud.