NBA: Сан Антонио драфт-сугалаанд яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Чикагод өнөөдөр өглөө НБА-гийн 2023 оны драфт-сугалаа явагдаж, Сан-Антонио Спёрс баг яллаа. Сугалаанд плей-оффт шалгараагүй 14 баг оролцлоо. Энэ жилийн драфтын нэг дугаараар Францын “Метрополитан” багийн 19 настай довтлогч Виктор Вембаньяма тооцогдож байгаа билээ. Виктор 2022/23 улирлын 29 тоглолтод  21,4 оноо, 9,9 самбар, 3,1 блок дунджилжээ.

Драфтын дараалал

1. Сан-Антонио Спёрс;

2. Шарлотт Хорнетс;

3. Портленд Трэйл Блэйзерс;

4. Хьюстон Рокетс;

5. Детройт Пистонс;

6. Орландо Мэжик;

7. Индиана Пэйсерс;

8. Вашингтон Уизардс;

9. Юта Жаз;

10. Даллас Маверикс;

11. Орландо Мэжик;

12. Оклахома-Сити Тандер;

13. Торонто Рэпторс;

14. Нью-Орлеан Пеликанс.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top