Өнөөдөр болсон НБА лигийн драфтын сугалаагаар Сан-Антонио баг эхний сонголтын эрх авсан. Энэ жилийн драфтын гол сонголт гэгдэж буй Францын “Метрополитан” багийн 19 настай, 224 см өндөр довтлогч Виктор Вембаньяма Парис хотноо гэр бүлийнхэнтэйгээ сугалааны ажиллагааг үзэж сонирхжээ.
Виктор “Сугалааны дүнг сонсоод зүрх хүчтэй цохилж эхэлсэн. Хажууд минь хайртай, дотнын бүх хүмүүс минь байсан. Энэ бол маш онцгой мөч байлаа. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Аваргын бөгж аль болох хурдан авмаар байна. Хүлээж байгаарай” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )