Бен Аффлек экс эхнэртэйгээ уулзаж байгаад ПАПАРАЦИД өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

 

Жүжигчин Бен Аффлек орон нутгийн цагаар лхагва гарагт экс эхнэр Женнифер Гарнертай уулзаж байхдаа папарацичдын дуранд өртжээ.

Нэлээд нухацтай байдлаар ярилцаж байсан тэд Лос Анжелес хот дахь Брэнтвүүд дүүрэгт байрлах сургуульд хүүхдүүдээ хүргэж өгөхдөө ийн олны хараанд өртсөн байна.

Холливудын алдарт жүжигчид дундаасаа гурван хүүхэдтэй. 2017 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан тэд 10 жилийн турш хамт амьдарсан. Одоог хүртэл сайн харилцаатай байдаг. Энэ удаа тэд чухам юуны тухай ийм нухацтай ярилцаж буй нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

Бен Аффлек өнгөрсөн долоо хоногт эхнэр Женнифер Лопестой маргалдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болон саяхан болж өнгөрсөн киноны нээлтийн арга хэмжээний үеэр маргалдаж байгаа харагдсан тэдний харилцаа ганхаж эхэлсэн байж ч магадгүй хэмээн олон нийт таамаглаад байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(202.21.108.30) 2023 оны 05 сарын 21

Aaa goldo 3hvhedtei hvmvst uulzah shaltgaan 1000bdag bhaa. Eej n eej shg aaw n aaw shg bdag blhor. Manaihan shg tgel salla bol shuud holbogv boldog hvmvs bish shude. Manaihan l gej ehnerese salhara nuhrusu salhara shuud hvvhdese dawhar salchdag teneg hvmvs shude.

7  |  0
Хр(202.126.90.92) 2023 оны 05 сарын 21

Энэ 2 гоё хос

2  |  0
Jlo(103.26.193.204) 2023 оны 05 сарын 21

JLO bol erchyyd iig beelii shig solicon Sergelen latina emegtei shy

6  |  1
Бэний үнэнч фэн(202.126.89.142) 2023 оны 05 сарын 21

жэ ло угаасаа онцгүй хүүхэн гоё сайхан байж болох ч яавч хань болохгүй өөрийгөө л хайрладаг хатуу хүүхэн

9  |  1
Top