Узбекистанд болсон сонирхогчдын боксын ДАШТ-д Кубын шигшээ баг тун тааруухан амжилттай оролцсон билээ. Боксын их гүрэн Кубаас ганцхан тамирчин дэлхийн аварга болсон нь 75 кг-ын жингийн Йоэнлис Эрнандес. Тэрээр ДАШТ дуусаад эх орондоо харих замдаа Панамын нисэх буудал дээр багаасаа оргон зайлсан байна.
Кубын боксын шигшээ багаас “Дэлхийн хошой аварга Йоэнлис Эрнандес Фелисиано Панамын нисэх буудал дээр Хавана явахаас татгалзсан. Түүний энэ үйлдэл шигшээ багтай байгуулсан гэрээгээ зөрчсөн, сахилга бат зөрчсөн явдал боллоо. Эрнандесийг орлох тамирчин Кубад олон бий гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Эрнандес 2021, 2023 оны дэлхийн аварга бөгөөд мэргэжлийн бокст хоёр тулаан хийж, хоёр ялсан тамирчин юм.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв дэмжиж байна
KUBIIN TAMIRCHIN DELHIIN AVARGA GEE CH...