Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

 

Жүжигчин Жонни Депп орон нутгийн цагаар мягмар гарагт эхэлсэн Каннын кино наадамд хүрэлцэн ирсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Экс эхнэртэйгээ үүсгэсэн шүүхийн маргаанаас үүдэн олон нийтэд "хүчирхийлэгч" хэмээн цоллуулсан түүнийг Каннын кино наадамд хүрэлцэн ирэхийг дэмжсэн хүмүүс олон байсан ч буруутгах хүмүүс ч цөөнгүй байв. Үүнээс хэдхэн цагийн дараа түүний шүд олны анхаарлыг татаж эхэлжээ. 

"Шарлаж" муудсан түүний шүдний зургууд твиттер орчинд шуурга шиг л тархаж, олон хүний ярианы сэдэв болжээ. Харахыг хүсэхгүй байсан ч дахин дахин гарч ирэх энэхүү зургууд зарим хүмүүсийн уурыг хүргэж эхэлсэн гэнэ. 

Түүний тоглосон “Jeanne du Barry” хэмээх кино Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн. Нэрт жүжигчин Жонни Деппийг улаан хивснээ гарч ирэхэд үзэгчид түүнд баяр хүргэн, 7 минутын турш алга ташсан. Нулимсаа барьж ядан зогсох түүний тоглосон  “Jeanne du Barry” хэмээх кино нээлтээ ийнхүү сүр дуулиантай хийсэн ч харамсалтай нь үзэгчдээс "таагүй" үнэлгээ авчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top