Энэ жилийн боксын ДАШТ шагналын сан урьд өмнө байгаагүй өндөр байсан тул тэмцээн дууссан хойно ч мөнгөний талаарх яриа үргэлжлэх шинжтэй. Мартсан уншигчдад дахин сануулахад дэлхийн аварга боксчин 200 мянга, мөнгөн медаль 100 мянга, хүрэл медаль 50 мянган ам.долларын шагналтай байлаа.
Казахстаны сэтгүүлч нар ДАШТ-ий хоёр медальтнаас мөнгөө хэрхэн зарцуулахыг нь сонирхжээ.
Шигшээ багийн ахлагч, 71 кг-ын жинд түрүүлсэн Асланбек Шымбергенов “Шагналын мөнгө одоохондоо орж ирээгүй л байна. Авангуутаа 30 хувийг нь дасгалжуулагч багшдаа өгнө. Дараа нь аав, ээждээ. Ер нь үрэх юм хангалттай байгаа”
67 кг-ын жингийн мөнгөн медальт Дулат Бекбауов “Амьдралдаа авч байгаа хамгийн том шагнал. Яаж үрэхээ үнэнийг хэлэхэд сайтар бодоогүй л байна. Бага байхдаа хүүхэд болгон л том болоод аавдаа гоё машин, ээждээ байшин авч өгнө гэж мөрөөддөг шүү дээ. Мөнгө орж ирэнгүүт аавдаа сайн машин авч өгнө гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн”
Сэтгэгдэл ( 0 )