Шин Мин А, Ким Ү Бин нарын БАЛИ дахь болзоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

 

БНСУ-ын алдартай жүжигчид болох Шин Мин А, Ким Ү Бин нар үлгэр мэт хайрын түүхээрээ алдартай хосууд. Одоогоос 8 жилийн өмнөөс эхлэн үерхэж эхэлсэн хосууд Индонезын Бали арал дээр болзжээ. 

Цагийг зугаатай өнгөрүүлж буй хосууд онгоцны буудал дээр хамтдаа явж байгаад папарацид өртжээ. Хосууд 2022 онд үзэгчдийн хүртээл болсон "Our Blues" олон ангит кинонд хамтран тоглосон. Энэ нь жүжигчин Ким Ү Биний хорт хавдраа ялан дийлсний дараах алдартай бүтээлүүдийн нэг ажээ.

Ховор төрлийн хамар, залгиурын хорт хавдраар өвчилсөн Ким Ү Бин хоёр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд Ким Ү Бинийг халамжилж байсан Шин Мин А хайр дурлалаа ямар бат бөх болохыг энэ үеэр батлан харуулсан гэдэг.

Хосууд өнгөрсөн жил Парист болзож байгаад папарацид өртөж байсан. Харин энэ жил тэд Бали арал дээр ийнхүү болзож явна. 

 

 

 

 

 

ПАРИС ДАХЬ БОЛЗОО 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top