"BABYMONS7ER" хамтлагийн реакшн бичлэг цацагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

"YG" энтертайнмент удаан хугацаанд хүлээлгэсэн охидын хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан. Тус энтертайнментад бэлтгэгдэж буй 7 бэлтгэгдэгчээс шалгаруулан хамтлаг бүрдүүлэхээр зэхэж байсан Ерөнхий захирал Ян Хьюн Шиг тавдугаар сарын 11-ний өдөр гишүүдийг албан ёсоор зарлажээ. 

Дэлхий дахиныг байлдан дагуулж буй "BLACKPINK" хамтлагийн шинэ хувилбар гэгдээд буй "BABYMONS7ER" хамтлаг чухам хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх нь үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байсан. "YG" энтертайнментаас төрөн гарсан охидын хамтлаг ихэвчлэн 4 гишүүнтэй байдаг. Харин энэ удаад "BABYMONS7ER" хамтлаг 7 гишүүнтэйгээр дебют хийхээр болсон олон хүнийг гайхшруулаад байна. 

Өнгөрсөн хугацаанд "Last Evaluation" нэвтрүүлгээр 7 бэлтгэгдэгчийн шалгаруулалтын явцаас үзэгчдэд цуврал болгон хүргэсэн. Энэ үеэр багагүй шүтэн бишрэгчтэй байсан охидын хэнийг нь ч хасах боломжгүй гэдгийг ойлгосон Ян Хьюн Шиг ийнхүү анх удаа 7 гишүүнтэй хамтлаг байгуулсан байна. 

"BABYMONS7ER" хамтлаг ирэх намар албан ёсоор дебютээ хийнэ. Гурван Солонгос, хоёр Япон, хоёр Тайланд гишүүнтэй "BABYMONS7ER" 13-20 насны охидоос бүрдэх бөгөөд 1-5 жилийн хугацаанд "YG" энтертайнментэд бэлтгэгджээ. 

"YG" энтертайнмент гишүүдийн дебют хийх бүрэлдэхүүнийг зарлаж буй үйл явцад ямар хариу үйлдэл (реакшн) гаргасан болохыг олон нийтэд дэлгэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Top