"Girls' Generation" хамтлагийн Со Хён хоёр жилийн турш АМТТАН идээгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

 

"Girls' Generation" хамтлагийн гишүүн Со Хён дуучин, бүжигчин, жүжигчин нэгэн. 16 настайдаа дебютээ хийснээс хойш гоолиг бие, үзэсгэлэнт төрхөөрөө олны анхаарлыг татсаар ирсэн түүний гоо үзэсгэлэнгээ хадгалах нууцыг олон хүн сонирхдог. Тэрээр саяхан "1stLook" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гоо сайхнаа хадгалах нууцаасаа хуваалцжээ. 

Тэрээр өглөөний цайгаа уухаас өмнө кардио дасгал хийдэг. Энэ нь жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг байна. Гурилан бүтээгдэхүүнээс илүүтэй уураг ихтэй хүнс хэрэглэдэг тэрээр хоёр жилийн турш амттан идэхгүй байж үзсэн тухайгаа ярьжээ.

Амттан идэхгүй удахаар амттан идэх хүсэлгүй болдог тухай дурдсан тэрээр юу ч идэхгүй байх, дотор эрхтнээ эрсдэлтэй аргаар цэвэрлэх, эрүүл бус хоолны дэглэм барих зэрэг аргуудаас аль болох зайлсхийдэг гэжээ. Үүний оронд эрүүл хүнс хэрэглэж, биеэ дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэн, булчин нэмэх замаар жингээ барьдаг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top