Гүржийн сүмоч, озэки асан Точиношин буюу Леван Горгадзе зодог тайлснаа зарлалаа. Тэрээр нэгдүгээр сарын тэмцээнд зүүн мөрөө мулталж, хүнд гэмтсэн бөгөөд гэмтэл нь илааршихгүй байсаар зодог тайлахад хүрчээ. Зуны тэмцээнд Точиношин жюүрёогийн зүүний тавд бичигдэж, тав дараалан унаад байлаа. Өчигдөр өглөө Касүгано оякататай ярилцаад зодог тайлахаар шийдсэн байна.
“Үнэхээр барилдаж болохгүй байна. Сүмо барилдахаас айдаг боллоо. Бөх сонирхогчдын өмнө хөгийн барилдаан үзүүлж болохгүй болохоор зодог тайлахаар шийдлээ. 17 жил барилдлаа. Өөрийгөө сайн барилдлаа гэж магтмаар байна. Японд ирж, сүмо барилдсандаа маш их баярлаж явдаг. Озэки цол хүртэж байсан минь хамгийн баяртай зүйл. 2018 оны Нэгдүгээр сарын тэмцээнд Шёохозаныг ялж, түрүүлж байсан минь хамгийн дурсгалтай барилдаан” гэж тэр сэтгүүлчдэд ярьсан.
Японы иргэншил аваагүй тул ояката болохгүй. Япон, Гүржийн хооронд ирэн очин амьдрах гэнэ. Озэки болсныхоо дараа Гүржид том спорт цогцолбор барьж, жүдо бөхийн клуб нээсэн юм. Гэхдээ багш, дасгалжуулагч хийхгүй, Гүржээс дарс Японд оруулж ирэн, худалдаалах ажил эрхлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Желаю к вашем будушем работе успехов.Ваша дорога всегда будет светлым.
Хөгийн монголчууд шиг японы иргэн болж арчаагүй зан гаргаагүй мундаг бөх дөө.