Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Ясүхиро Ямашита Японы жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх болжээ. Тэрээр мөн Японы ҮОХ-ны тэргүүн, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд албан ажлаа гүйцэтгэх зав зай гарахгүй болсон тул жүдо бөхийн холбооны ажлаасаа гарахаар шийдсэн гэнэ. Японы жүдо бөхийн холбооноос түүнд ирэх сард Хүндэт ерөнхийлөгч гэсэн цол олгох юм.
Түүний оронд жүдо бөхийн холбооны тэргүүнээр Накамүра Шиничи сонгогдох гэнэ. Ясүхиро Ямашита 2017 оноос хойш Жүдо бөхийн холбоог удирдаж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Түвшээ аврага маань муу юмнуудад уруу татагдаж ,албан тушаал хөөгөөгүй явсан бол энэ хүн шиг бж болох л бсан харамсмаар уруу татсан,нөхцөлийг бүрдүүлсэн тэр хүмүүс зүгээр өнгөрсөн шүү ард түмний шүүхэд үл итгэх нэг үндэслэл энэ шүү