“БӨХ ЦОЛЛООЧДЫН УЛСЫН УРАЛДААН”-ы шилдэг 12 оролцогч тодорлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 20

Монголын үндэсний бөхийн холбооноос Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдардаг засуулууд мөн дуучид, уран бүтээлчдийн дунд “Бөх цоллоочдын улсын уралдаан”-ыг зарласан билээ. Уг уралдааны эхний шатны шалгаруулалт 2023 оны тавдугаар 18-19-ний Пүрэв, Баасан гарагт Монгол Бөхийн Өргөөнөө болж, шилдэг 12 оролцогч тодорлоо. Шигшээд шалгарсан цоллоочдын нэрийг үсгийн дарааллаар жагсаавал:

1. Л.Анхболд Говь-Алтай, Төгрөг

2. Ч.Балжинням Өвөрхангай, Уянга

3. О.Барчидгүнсэл Сүхбаатар, Түвшинширээ

4. Т.Батмөнх Сүхбаатар, Халзан

5. Б.Булгаа Ховд, Чандмань

6. И.Дагдан Дундговь, Адаацаг

7. Б.Дарханням Дархан-Уул, Дархан

8. Н.Зоригтбаатар Дундговь, Дэрэн

9. Б.Мягмардорж Өвөрхангай, Богд

10. М.Нямдорж Улаанбаатар, Баянзүрх

11. А.Хатанбаатар Өвөрхангай, Хужирт

12. Э.Хүрэлбаатар Говь-Алтай, Шарга

Дараагийн шатны шалгаруулалтыг тавдугаар сарын 21-нд болох Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна.

“Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шагналтнууд:

Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг

Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг

Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг

Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг

Зургаадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг тус тус гардана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (103.57.92.159) 2023 оны 05 сарын 21

Солиотой новш

0  |  0
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 21

Энэ бех цоллооч гээд байгаа пялдагууд дундаас допингчин, эруугийн элемент энэ тэр гээд яг унэнээр нь цоллочих зоригтон гарах болов уу

0  |  1
Top