Абэ Хифүми, Абэ Үта, Нацүми Цүнода нар Парисын олимпын шигшээд багтлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс Парисын олимпын наадмын шигшээ багийг сонгон шалгаруулах шинэ систем гаргасан. Шинэ дүрмээр жиндээ бусдаасаа тасархай, илт давуу тамирчныг олимпын шигшээд эртхэн сонгож, бэлтгэлд нь оруулна гэсэн билээ. “Олимпын шигшээ багийг эрт сонгох нь тухайн тамирчныг гэмтэл бэртэл, сэтгэл зүйн стрессээс хамгаалах давуу талтай” гэж Японы жүдо бөхийн холбоо үзсэн юм.

Катарын Дохад өндөрлөсөн жүдо бөхийн ДАШТ-д оролцоод ирсэн Японы шигшээ багийн дасгалжуулагч нар Парисын олимпын шигшээ багийн бүрэлдэхүүний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи “Эрэгтэй 66 кг-ын жингийн Абэ Хифүми гол өрсөлдөгч Марүяма Жёоширог тав дараалан яллаа. Чансааны нэг, хоёрт бичигдэж байгаа ч илт давуу байгаа нь харагдаж байна. Абэ Хифүмиг Парисын олимпын багт нэр дэвшүүлэх болно”

Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Масүчи Кацүюки “Эмэгтэй 48 кг-д дэлхийд 3 дараалан түрүүлсэн Нацүми Цүнода, 52 кг-ын жинд дэлхийд хоёр дараалан түрүүлсэн Абэ Үта хоёр өрсөлдөгчөөсөө илт давуу байгаа тул тэр хоёрыг олимпын багт сонголоо. 70 кг-д түрүүлсэн Саки Нийзоэ, +78 кг-ын Акира Сонэ хоёрын нэрийг ч дэвшүүлэх болно”  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ptar(59.153.115.176) 2023 оны 05 сарын 24

Gehdee l ah duu 2iin barildahiig harah ee mon ch uramtai shuu.

4  |  0
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 25

Япончууд хэнийгээ шигшээд дуудах нь маньд бараг падгуй дээ, дурын япон манайхныг арчина ш дээ, угаасаа манайхан японтой ерселдех хэмжээнд очтолоо едий ш дээ, манай шилдэгууд л гэхэд японы секцийн хуухдийн хэмжээнд л байгаа

7  |  5
Top