ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” хүүхдийн карттай харилцагчдынхаа дунд БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯН зарлаж байна.
Хэрвээ таны хүүхэд “TEEN” хүүхдийн карттай бол 2023 оны 5-р сарын 22-ноос 6-р сарын 11-ний өдөр дуустал хугацаанд Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулан, худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой.
Буцаан олголтын урамшуулал 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр харилцагчийн “БОЛОВСРОЛ -ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ХАДГАЛАМЖ”-ийн дансанд шилжин орох бөгөөд 1 харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 20,000 төгрөг, доод дүн 2,500 төгрөг байна.
“TEEN” карт нь хадгаламжтай, хөнгөлөлттэй, мөн шимтгэл, хураамжгүйгээс гадна дараах нэмэлт давуу талуудтай.
- Хүүхэд бие даан дансаа удирдах боломжтой.
- Дансны доод үлдэгдэл байршуулах шаардлагагүй.
- Данс хөтөлсний хураамжгүй.
- Картаараа худалдан авалт хийхэд хөнгөлөлт, урамшуулалтай.
- Ухаалаг мэдээ үйлчилгээ үнэгүй.
- ХААН Банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад хураамжгүй.
- Карт дээрээ хүүхэд өөрийн нэрээ бичүүлнэ.
- Эцэг, эх нь хүүхдийнхээ картын хэрэглээг хянах боломжтой.
- Картаа хүлээж аваад байгаа газраасаа Khan Bank аппликэйшнээр картаа идэвхжүүлэх боломжтой.
- Боловсрол Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн дэвтэр үнэгүй
TEEN картын харилцагч хэрхэн болох вэ?
- Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч салбарт хандан хүүхдийн карт захиалснаас хойш Улаанбаатар хотод 3-5 хоног, орон нутагт 5-7 хоногийн дотор хүссэн хаягтаа ажлын цагаар картаа шуудангаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
- Хэрвээ та яаралтайгаар захиалахыг хүсвэл эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч өөрт ойр салбарт хандан “Яаралтай” захиалгын хураамж 15,000 төгрөг болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, ажлын 3 цагийн дараа Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк цамхгийн 1-р давхраас ирж аваарай.
Мөн та дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ХААН Банкны өөрт ойр салбарт хандан ТEEN багц үйлчилгээнд бүртгүүлэн "Боловсрол-Хүүхдийн ирээдүй" хадгаламжийн данс нээлгэх боломжтой.
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх
- Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байна.
Хүүхдүүдийг санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь бид тусална.
Сэтгэгдэл ( 0 )