Жүжигчин И Да Хе, Se7en нар бал сарын зургуудаа ДЭЛГЭЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

 

Шинэхэн хосууд болох жүжигчин И Да Хе, дуучин Se7en нар бал сарынхаа зургуудыг хуваалцжээ. 

Хосууд Швейцарьт бал сараа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд И Да Хе цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй зургуудаа "Би Швейцарьт амьдармаар байна. Би энд амьдармаар байна" хэмээх тайлартайгаар өөрийн инстаграм хуудаснаа оруулсан байна. Тэд бал сарын аялалдаа хайртай нохойгоо мөн дагуулан явжээ. 

Найман жил болзсоны эцэст энэ сарын 6-нд хуримаа хийсэн хосуудын хуримд "А" зэрэглэлийн олон алдартнууд хүрэлцэн ирсэн. Тансаг зэрэглэлийн "Shilla" зочид буудалд болж өндөрөлсөн уг хурим яг л хоёрдугаар үеийн алдартнуудын уулзалт мэт байсныг хуримд оролцогчид дурджээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top