Бөх сонирхогчидтой нээлттэй уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд,  бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй хийх  нээлттэй уулзалтыг 2023 оны 05-р сарын 25-ны өдрийн 16:00 цагт  Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Уулзалтаар Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд ЁЗСХЗ-н талаар товч мэдээллийг өгөх ба МҮБХ-ны үйл ажиллагаа болон бусад асуудлуудаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО                              

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 05 сарын 23

Хүн очих юм болов уу, хэрүүл хийх гэхээр загатнадаг хүн л очих байх даа, кк

0  |  0
Top