Орос ээжтэй царайлаг сүмоч 4 давлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Тус тэмцээний доод хэсэгт олны анхаарлыг татаад байгаа нэгэн бөх байгаа нь санданмэгийн зүүний 11-т бичигдсэн Танжи. Арашио дэвжээний Танжи дөрөв дэх даваагаа авч, 50 хувийн амжилтаа үзүүлсэн. Цаашдаа хоёр давбал макүшитад дэвших боломж гарна. Хэрэв зорилгоо биелүүлж чадвал хамгийн залуудаа макүшитад дэвшсэн бөхийн жагсаалтын 9-д бичигдэх болно.

 

 

Тэрээр Фүкүшима мужийн уугуул. 16 настай. Орос ээжтэй, япон аавтай. Тун царайлаг тул түүний барилдааныг үзэхээр охид Бөхийн өргөөнд цуглардаг болжээ. Ээж Наталья нь уран сайхны гимнастикийн тамирчин байсан. Багаасаа гимнастикаар хичээллэсэн тул Танжи 120 кг жинтэй одоо ч сальто эргэж чаддаг гэнэ. Ах нь макүшитагийн Тайга. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(202.126.90.52) 2025 оны 03 сарын 13

Hoorhon zaluu bna sain barildarai\n

1  |  0
Зочин(66.181.190.195) 2025 оны 03 сарын 13

Сайхан л фашист байна

3  |  3
Жорж(202.9.47.18) 2025 оны 03 сарын 13

Яг яана гэсэн үг үү

1  |  0
Зочин Зочин(64.119.22.252) 2025 оны 03 сарын 13

Сайхан л хүү байна

2  |  0
haha(122.201.21.79) 2025 оны 03 сарын 13

haha

1  |  1
Close menu