Олон улсын боксын холбооноос (IBA) дотоод дүрэм, журмыг зөрчиж, хууль бус өөр холбооны үйл ажиллагаанд оролцсон хэргээр дөрвөн орны Боксын холбооны гишүүнчлэлийг зогсоолоо. Герман, Швед, Нидерланд, Шинэ Зеландын сонирхогчдын боксын холбоонд тодорхой болзол биелүүлсний дараа гишүүнчлэлийг нь буцаан сэргээнэ гэж зарлажээ. Тус үндэсний холбоод өөр бусад холбоонд албаны хүн ажиллуулаагүй, харилцан холбоогүй гэдгээ бичгээр баталж, өөр холбоонд элсэхгүй гэдгээ амлаж, албан ёсны сайт дээрээ өөр шинэ холбоог буруушаан мэдэгдэл хийсэн байх ёстой гэнэ.
Дээрх дөрвөн холбооноос гадна Чех, Либери, Экваторын Гвинеи улсын боксын холбоод жилийн тайлангаа буруу, алдаатай хийсэн хэргээр гишүүнчлэлээ хасуулаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
IBA чинь ОУОХ-оос хасагдсан Холбоо шүү дээ.