Өнөөдөр өглөө болсон НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын 4 дэх тоглолтод Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-д ялагдсанаар улирлаа дуусгасан. Лейкерсийн од Леброн Жеймс хоёр оноо дутуу байхад довтолгоогоо амжилтгүй гүйцэтгэж, баг нь хожигдсон билээ.
Тоглолтын дараа Bleacher Report-ын Крис Хэйнстэй ярилцахдаа зодог тайлах талаар бодож байгаагаа илэрхийлсэн юм.
Хэйнс: Та тоглолтын дараах ярилцлагадаа бодох зүйл байна гэж хэлсэн. Ямар утгатай үг вэ?
Жеймс: Мэргэжлийн түвшинд цаашдаа тоглох хүсэлтэй байгаа эсэхээ бодох талаар хэлсэн юм.
Хэйнс: Ирэх улиралд уу?
Жеймс: Тиймээ.
Хэйнс: Та сагсан бөмбөгөөс явах талаар бодож байна гэж үү?
Жеймс: Би энэ талаар бодох ёстой.
Энэ улирлын плей-оффт 38 настай ЛеБрон 16 тоглолтод оролцож, 24.05 оноо, 9,9 самбар, 6,5 оновчтой дамжуулалт дунджаар авсан.
Сэтгэгдэл ( 0 )