Сун Жүн Ки тансаг зэрэглэлийн "Louis Vuitton" брэндийн төлөөлөгч болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

 

Жүжигчин Сун Жүн Ки Францын тансаг зэрэглэлийн "Louis Vuitton" брэндийн албан ёсны элч төлөөлөгч болжээ.

Тэрээр 2023-2024 онд тус брэндийг төлөөлөх Өмнөд Солонгос төлөөлөгчид болох BTS" хамтлагийн J-Hope болон "NewJeans" хамтлагийн Hyein нарын хамт тус брэндийг сурталчлах аж. Сун Жүн Ки "Hopeless" хэмээх тулаант, триллер төрлийн киногоороо Каннын кино наадамд анх удаагаа оролцож байна.

Тэрээр мөн тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна. Өнгөрсөн жил түүний тоглосон "Reborn Rich" кино багагүй амжилт үзүүлсэн. Энэхүү кино цацагдсанаас хойш алдар нэр нь улам бүр өсөх болсон түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top