Мексикийн сэтгүүлч, хотын захиргааны түшмэл асан Марко Аурелио Рамиресыг Теуакан хотод буудаж хөнөөжээ.
Пуэбла мужийн тус хотод сэтгүүлчийг гэрээсээ машинаараа хөдлөх үеэр нь буудсан байна.
Мексикт гэмт хэргийн бүлэглэл олонтой, энэ мэт хэргүүд гарах нь их юм. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд Герреро мужид сэтгүүлч Фредид Роман руу хүмүүс дайрч, аминд нь хүрсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )