Өнөөдөр өглөө Майамид НБА лигийн Дорно бүсийн финалын цувралын 4 дэх тоглолт болж өнгөрлөө. Нэг ялахад л лигийн финалд шалгарах байсан Майами Хит баг талбай дээрээ Бостон Селтикст ялагдлаа.
Бостоны Жейсон Тейтум 33 оноо, 11 самбараар ялалтад том хувь нэмэр оруулсан бол түүнээс гадна тус багийн таван тоглогч өнөөдөр арваас дээш оноо авчээ. Харин Майамигийн лидер Жимми Батлер 29 оноотой тоглолтыг өндөрлүүлэв.
Майами – Бостон 99:116 (29:23, 27:27, 23:38, 20:28)
FTX Arena
Майами - Батлер (29 + 9 сам), Винсент (17), Адебайо (10), Струс (9 + 7 сам), Лав (6) – гараа; Калеб Мартин (16), Лаури (5 + 8 сам + 6 дам), Зеллер (5), Д. Робинсон (2), Йович (0), Юртсевен (0), Хайсмит (0).
Бостон - Тейтум (33 + 11 сам + 7 дам), Браун (17), Уайт (16), Хорфорд (12 + 7 сам), Смарт (11 + 6 дам) – гараа; Г.Уильямс (14), Р.Уильямс (7), Притчард (4), Брогдон (2), Шэмпени (0), Корнет (0), Мускала (0), Хаузер (0).
Майами цувралд 3:1 тэргүүлж байна. Дараагийн тоглолт Бостонд болно.
Сэтгэгдэл ( 0 )