Жүжигчин Юү А Ин гэм буруугаа ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

 

Жүжигчин Юү А Ин 5 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаад байгаа билээ. Тэрээр өнөөдөр гурав дахь удаагаа байцаалт өглөө. Нэг цаг гучин минутын турш үргэлжилсэн байцаалтаас гарч ирсэн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Мөрдөн байцаалтаас гарч ирсэн түүнээс сэтгүүлчид мөрдөн байцаалтын явцын тухай асуухад тэрээр "Хийсэн хэргийнхээ дийлэнхийг хүлээн зөвшөөрч байна. Би хамсаатнуудаа нууцаар хил давуулах үйлдэл хэзээ ч хийгээгүй. Нотлох баримтуудаа устгасан гэх мэдээлэл худал. Мөрдөн байцаагчид өөрийнхөө мэдэж байгаа бүх зүйлийг хэлсэн. Мансууруулах бодис хэрэглэсэндээ маш их харамсаж байна" гэжээ. 

Сэтгүүлчид түүний үс нь бууралтсан байсныг онцлон тэмдэглэжээ. Цагдаа нар түүнд холбогдуулан 4-5 хүнийг байцааж байгаа бөгөөд Юү А Инийг нотлох баримтаа устгаж, хамсаатнуудаа нууцаар хил давахад нь тусалсан байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчлах хүсэлт гаргажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top