Жил бүрийн тавдугаар сарын 23-нд Олон улсын спорт бөхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1904 оны энэ өдөр Венад сонгомол барилдааны анхны ДАШТ эхэлж байсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан, ОХУ-ын ҮОХ-ны хэвлэлийн албанаас Михаил Мамиашвилитай ярилцжээ.
-Манай улс бөхийн уламжлалтай тул энэ өдрийг маш хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг. Бөхийн спорттой холбоотой бүх хүнд баярын мэнд хүргэе. Дэлхий ертөнц өөрчлөгдөн, шинэ технологи хэчнээн гарсан ч залуучууд бөх барилдсан хэвээр л байгаа. Багадаа барилдаж үзээгүй эр хүн манай улсад байхгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Орост Алиевын нэрэмжит чалаат бөх, Кутузовын нэрэмжит сонгомол барилдааны тэмцээнүүд боллоо.
-Хоригийн үед чадах чинээгээрээ ажиллаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мэргэжлийн Поддубный лигийн тэмцээн злхион байгууллаа. Олимпын 3 аварга, дэлхийн 9 аварга оролцсон том тэмцээн боллоо. Үзэгч ихтэй сайхан тэмцээн болсон. Зургаадугаар сарын дундуур Каспийскт улсын аваргын тэмцээнээ хийнэ. Тэндээс олимпын эрх олгох есдүгээр сарын ДАШТ-д оролцох тамирчдаа сонгон шалгаруулах юм.
-ОХУ-ын шигшээ баг ДАШТ-д оролцох боломж хэвэн хувь байгаа вэ?
-Бид ажиллаж л байна. Одоогийн байдлаар Оросын шигшээ баг ДАШТ-д оролцоно гэсэн өөдрөг бодолтой байгаа.
-Саяхан хүндийг өргөлтийн тамирчдыг улс төрийн тангараг өргөвөл ДАШТ-д оролцуулна гэж манайханд шахалт үзүүлсэн.
-Харин тийм. Дутуугийн мэдрэмжтэй улсуудаас болоод ийм шийдвэр гарч байгаа. Ийм тэнэг зүйлээс болж дэлхийн спорт бүхлээрээ хохирч байна.
Сэтгэгдэл ( 2 )
novshiin iim deerelhuu psdaanuudiig oruulahgui baih heregtei
Дайнаа больчих,дутуугийн комплекс орос оо