Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Энэ тэмцээний гол онцлог нь манай сэкивакэ Кирибаяма озэки цол хүртэх эсэх байгаа. Өчигдөр Кирибаяма Хирадоүмиг ёрикири мэхээр ялж, ес дэх даваагаа авлаа.

Башё эхлэхээс өмнө холбооноос түүнд 10 давах болзол тавьсан байсан. Одоо нэг давахад л озэки цолтон болно гэсэн үг. Барилдааны дараа Кирибаяма “Эвгүй байдалд орох шахсан ч урагш дайрч чадлаа. Сүүлийн хэдэн өдрийн барилдаандаа анхааралтай барилдана” гэж ярьсан байна.

Кирибаяма комүсүби дээр 11 даваа, сэкивакэ дээр 12 давж түрүүлсэн. Озэки цол олгох гол нөхцөл болох сүүлийн 3 башёд 33 давах болзлыг биелүүлэхэд ганц даваа үлдлээ. Нэг ёкозүна, нэг озэкитай өнөөгийн сүмо бөхөд шинэ арслан үнэхээр хэрэгтэй байгаа билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat-erdene (202.55.188.109) 2023 оны 05 сарын 26

Amjilt❤️

1  |  0
zochin(192.82.81.7) 2023 оны 05 сарын 26

jinhen sumo harsan chien nogoodoh anhaa anhnima aigad uhsen genuu

1  |  0
zochin(192.82.81.7) 2023 оны 05 сарын 25

anhaa sumoa aigad uhele yu.

0  |  0
Зочин(202.126.90.45) 2023 оны 05 сарын 26

Одоо сумо үздэг амьтан бас байна аа

0  |  3
Zochin(193.170.51.67) 2023 оны 05 сарын 28

Amjilt hvsie

2  |  0
Зочин(66.181.161.74) 2023 оны 05 сарын 25

Амжилт хүсье түрүүлээд озеки цолоо аваарай

2  |  0
Top