Азийн Цом: Монголын баг Саудын Араб, Камбож, Ливантай тоглоно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Ирэх жил буюу 2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдлаа.

Азийн нийт 43 улсын шигшээ баг 11 хэсэгт хуваарилагдаж, Монголын шигшээ баг “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орлоо. Хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 6-наас 12-ны хооронд Саудын Араб улсад зохион байгуулагдана.

АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний шигшээ шатанд хэсгээ тэргүүлсэн 11 баг болон дэд байрт орсон сайн үзүүлэлтэй 4 баг зохион байгуулагч нийт 16 баг оролцох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 26

Монголд хелбембегийг узэгчтэй болгож чадсан уед л хелбембегийн хегжил шат ахина, узэгчгуй спорт яаж хегжих вэ дээ, узэгчтэй спортод яаж ахиц дэвшил гарч байгааг сагсан бембегийн жишээнээс харж болж байна

0  |  0
Бумаа(202.179.25.52) 2023 оны 05 сарын 27

Монголд хөлбөмбөг хөгжихгүй байна,Ганбаатар тэргүүнтэй энэ багыг бүгдийг солих хэрэгтэй...

2  |  0
Top