Боксын ДАШТ: Хятадууд мөнгөн медальтнаа 200 мянган юаниар шагналаа

2023 оны 05 сарын 26

Хятадын шигшээ багийн казах боксчин Танатхан Тохтарбек Узбекистанд болсон дэлхийн аваргын тэмцээний 80 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ. Олон улсын боксын холбооноос мөнгөн медальт тамирчдад 100 мянган ам.долларын шагнал олгосон.

Тэгвэл эх нутагт нь түүнийг бас баяр ёслолын байдалтай хүлээн авч, шагнал олголоо. Танатхан Тохтарбек Шинжааны Өрөмч хотын уугуул бөгөөд хотын захиргаанаас түүнд 200 мянган юанийн мөнгөн шагнал олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top