UFC: Т.Нямжаргал: Монголчууд хүчирхэг гэдгийг харуулна

2023 оны 05 сарын 26

MGL-1FC 57 кг жингийн отгон аварга Т.Нямжаргал  маргааш Шанхайд болох “Road to UFC” тэмцээнд оролцох гэж байна. Түүний өрсөлдөгч нь Тайландын Topnoi Kiwram. Холимог тулаанд 9 ялалт, 4 ялагдалтай тулаанч.

Манай тамирчин бол өнгөрсөн гуравдугаар сард “GLADIATOR021” тэмцээнд NavE-г долоохон секундэд нам цохиж, аваргын бүсийг нь булаан авсан. Т.Нямжаргалтай Японы сэтгүүлч “Шандас” клубт уулзан ярилцжээ.

-Ирэх долоо хоногийн Бямба гарагт тулаантай мөртөө (ярилцлагыг 19-нд хийжээ) цус асгаруулсан хүнд ширүүн бэлтгэл хийж байх юм. Их гайхлаа.

-Зүгээр ээ. Маргаашаас ядаргаагаа бага багаар тайлах болохоор өнөөдөр хамгийн сүүлийн хүнд бэлтгэл.

-Нэгдүгээр сард тантай Улаанбаатарт уулзахад өөр клубт бэлтгэл хийж байсан. Тунгаагийн “Шандас” багт хэзээнээс нэгдээ вэ?

-Үнэндээ би энэ клубт 2017 онд бэлтгэл хийдэг байсан юм. Гэр хол, бас шөнийн ажил хийдэг байсан болохоор бэлтгэлдээ гаргах цаг хомсдоод энд ирж амжихгүй болсон. Энэ удаад том тулаанд гарах болохоор бэлтгэл хийх орчноо өөрчлөхөөр шийдээд дөрөвдүгээр сарын 2-ноос “Шандас”-т ирсэн.

-Нэгдүгээр сарын бэлтгэлээс огт өөр харагдаж байна. Форм сайтай байгаа юм байна даа.

-Үнэндээ тэр үед 11 сард тулалдсанаас хойш бэлтгэл хийгээгүй байсан юм. Хэдэн сарын дараа анх бэлтгэл хийсэн болохоор бие хөдөлж өгөхгүй, хүнд байсан л даа. Гэхдээ тэр үед Японы дэвжээнд тулалдахаар болсон бол одоо Road to UFC гэсэн том тавцанд гарахаар бэлтгэлээ базаасан болохоор формтой байгаа.

- GLADIATOR холбооны аварга болоод одоо Road to UFC-д тулалдах гэж байна. Тэмцээн биш ганц тулаан ч гэсэн энэ боломжийг хэрхэн ашиглах бодолтой байна вэ?

-Би үргэлж л шилдэг, хүчтэй өрсөлдөгчтэй тулалдахыг хүсдэг. Topnoi Kiwram хэмээх хүчтэй тамирчинтай гар зөрүүлэх болсондоо их баяртай байгаа. Хүчтэй тамирчинтай тулалдах болоход анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэлээ сайн хийж чаддаг.

-Энэ тулааны дараа дараагийн Road to UFC-д оролцох бодолтой байна уу? Эсвэл өөр холбоог сонирхож байгаа юу?

-Энэ удаад сайхан ялалт байгуулж чадвал UFC холбоотой гэрээ байгуулах магадлал өндөр байгаа. Хэрэв гэрээ байгуулж чадахгүй бол ирэх жилийн Road to UFC-д оролцоно гэж бодож байгаа.

-Өрсөлдөгч Topnoi Kiwram-ы талаар?

-Муайтай тулаанд маш хүчтэй тамирчин. Тэрээр холимог тулаанд муайтайгаа ашигладаг. Харин миний хувьд түүнийг холимог тулаанаар ялах хүсэлтэй байна.

-Японд болсон өмнөх тулаанд та 7 секундэд ялсан болохоор холимог тулаан, барилдааныг тань харж чадаагүй. Таны хувьд холимог тулаанаар ялна гэхээр яаж ялна гэсэн үг вэ?

-Үндсэн цагаас өмнө КО эсвэл иппон ялах хүсэлтэй. Заавал цагаас нь өмнө ялах болно.

-Ирэх зургаадугаар сард танай багийн хоёр тулаанч Gladiator-т тулалдана.

-Үнэхээр баяртай байна. Тэдэнд ялалт хүсэн ерөөж байна. Гуравдугаар сард надтай тулалдсан NavE-д баярлаж байгаагаа дамжуулмаар байна. Түүнтэй хийсэн тулааны ачаар би Road to UFC-д орж чадсан.

-Яагаад монголчууд тулааны урлагт ийм хүчирхэг байдаг юм бол? Тэднийг хараад Японы холимог тулаан слнирхочгид Монголчууд дахин дайралаа гэж ярьдаг болсон.

-Монголчууд Японд хоёр удаа халдан довтлох үед хоёуланд нь хар салхи гарч, эрэг дээр бууж чадалгүй ялагдсан. Тэр үеийн Монголын арми усан онгоц, далайн байлдааны туршлага, ур чадвар муу, бэлтгэл дутуу байсан болохоор ялагдсан хэрэг. Монголчууд яагаад хүчтэй вэ гэвэл хатуу ширүүн байгалийн нөхцөлд өсөж, торнидог,% амьдардаг болохоор хүчтэй гэж би боддог. Эрс тэс уур амьсгал, хатуу ширүүн нөхцөлд амьдрахад бие хаа хөгжин, хүчирхэг болдон. Мөн монголчууд бид байгалиасаа эрч хүч авч чаддаг. Тийм болохоор их тэвчээр, хатуужилтай байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 30

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  2
999(103.229.120.9) 2023 оны 05 сарын 29

Амжилт хүсъе. Ялна, ялна, ялна

2  |  0
hh(64.119.20.67) 2023 оны 05 сарын 26

hh

0  |  0
Top