"Vista" гольф клубийн тэмцээнд Г.Маралмаа түрүүллээ

2023 оны 05 сарын 29

Монголын гольфийн холбооны гишүүн "Vista" гольф клубийн цуврал 6 тоглолтоос бүрдсэн 3.0 сая төгрөгийн шагналтай тэмцээний эхний тойргийн тэмцээн 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Mount Bogd гольфийн талбай дээр болж өнгөрлөө.

 

 

Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн бөгөөд "Nearest to the pin" буюу "нэг цохилтоор нүхэнд хамгийн ойр бөмбөгөө тавих" гэсэн шалгаруулалтад Э.Мишээл 5 метр ойрхон тавьж шалгарсан бол, эрэгтэй ангилалд нь Ж.Маргад 9.1 метрийн зайтай цохилоо.

 

 

"Longest drive" буюу "хамгийн хол цохисон" ангилалд эмэгтэйчүүдээс Г.Маралмаа 180 метр цохиж шалгарсан бол эрэгтэйчүүдээс Ж.Маргад 246 метр цохиж шагналын эзэн боллоо.

 

 

Эхний тойргийн тэмцээний аваргаар -3 оноогоор Г.Маралмаа шалгарсан ба +2 оноогоор Г.Ариунтуяа нар удаах байранд орлоо.

 

 

Тэмцээний бас нэг шагнал болох строк буюу хамгийн бага цохилтын оноо авсан тоглогчоор 82 цохисон үзүүлэлтээр Ж.Маргад шалгарлаа.

 

 

Цуврал тэмцээний дараагийн тойргийн тоглолт 6 сарын 20-нд зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top