Тэрүнофүжи: Аав болсны минь дараах анхны түрүү

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Зуны тэмцээнд 14 даваатай түрүүлж, найм дахь түрүүгээ авсан ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр өглөө дэвжээнийх нь байранд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд хуучин гэмтлээ сэдрээж, аравдугаар сард нь хоёр өвдгөндөө мэс засал хийлгээд дохёндоо эргэн ирсэн аварга торох зүйлгүй түрүүлж чадсан.
 


Тэрүнофүжи “Башё амжилттай сайхан өндөрлөлөө гэж бодож байна. Сонирхолтой сайхан 15 хоног байлаа. Би ямар ч байсан 15 хоног барилдана гэж бэлтгэлээ хийж байсан, зорилгодоо ч хүрлээ. Ганц өдрийг ч гэсэн дэмий өнгөрөөхгүй гэж бэлтгэлээ хийн, хичээж зүтгэж байсны ач тус гарлаа. Түрүүлэх, түрүүлэхгүйдээ гол нь биш, харж байгаа хүмүүст хичээн зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна гэсэн бодол төрүүлж чадсан бол сайхан хэрэг.

 

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хүүтэй болсон. Хүүдээ Чингис хааны нэр болох Тэмүжин гэдэг нэр өгсөн. Аав болсны дараах анхны минь түрүү. Их баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.145) 2025 оны 03 сарын 13

Монгол хүний тэвчээрийг харуулж чадлаа.Баяр хүргэж аз жаргал хүсэн ёрөөё

3  |  0
Б(59.153.115.161) 2025 оны 03 сарын 13

Эхнэр нь монгол шүү алдар хүндэд хүрээд анх эхэлснээсээ доошоо болоход энэ эмэгтэй суугаа тэргэндээр түрээд олон зовлон туулаад явж байсан шүү баярлаж цалгиж явахад нь хүн болгон инээгээд л хэн ч биш болоход нь монголчууд нь хүртэл нүүр буруулж байсан даа. Хакухо хүртэл сүүлийн барилдаан дээрээ бараг зодоод л давж байлаа тэгээд бантахдаа бурхан болсон аавдаа зориулсан гэж ч байх шиг... бахархаж чадахгүй бол алгасаад сурчихаач

8  |  1
Z(202.9.46.42) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд шиг яасан хөөрхөн юм бэ

1  |  0
Зочин(203.17.23.177) 2025 оны 03 сарын 13

Чиний хүүхэд мөн юм уу өөдгүй новшийн самурай минь

2  |  17
Зочин(59.153.113.119) 2025 оны 03 сарын 13

Аз жаргал сайн сайхныг хүсье.

9  |  0
Zochin(103.26.195.112) 2025 оны 03 сарын 13

Yhoni irgenshiltei ch gesn tsus ni mongol zurh setgel ni mongol shuudee

8  |  0
Зочин(139.5.218.95) 2025 оны 03 сарын 13

Япон хүн биз дэ чи япон нэрээ өгөөч

1  |  7
Zochin (202.126.89.181) 2025 оны 03 сарын 13

Bayarllaa hurgie!Amjilt.

8  |  0
Зочин(202.9.46.6) 2025 оны 03 сарын 13

Эхнэр нь Монгол уу, Япон уу аль нь юм бол?

2  |  0
зочин(192.82.87.158) 2025 оны 03 сарын 13

Тэрүнофүжи - гийн Тэмүүжин гэхээр хаашаа ч юм бэ дээ.

4  |  9
monhbold(64.119.22.97) 2025 оны 03 сарын 13

bayr hurgey

11  |  0
ҮНЭН(64.119.22.135) 2025 оны 03 сарын 13

Монгол нэрийг нь хэлэхээс цээрлэдэг бүлсон уу, Zindaa.MN

6  |  4
zochin(49.98.217.224) 2025 оны 03 сарын 13

bayr hurgei

10  |  1
Аз(59.153.115.172) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэж аз жаргал хүсье

14  |  0
Close menu