Нагояд гурван сэкивакэ ОЗЭКИ цолны төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29


Токио хотноо өчигдөр өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнд дөрвөн сэкивакэ зодоглож, бүгд 50 хувийн амжилтаа үзүүлсэн. Тэдний дундаас Кирибаяма тодрон, озэки цол хүртээд байгаа билээ. Харин үлдсэн 3 сэкивакэ ирэх Нагоя башёд гурвуулаа озэки цолны болзол сонсоод байна. Бүгд Зуны тэмцээнд арав болон арваас дээш давсан. Дайэйшёо сүүлийн хоёр башёд 22 давсан бол Хоошёорюү, Вакамотохарү нар 21 даваатай.

Сүмогийн холбооны дүрэмд “Хоёр дараалан түрүүлсэн, эсвэл санякүд 33 давсан бөхөд озэки цол олгоно” гэж заасан байдаг.

Ингэхээр Нагояд тэд амжилттай барилдвал есдүгээр сарын Намрын тэмцээнд таван озэкитэй башё ч болж магадгүй юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top