Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээний гол чимэг нь Монголын хоёр бөх байлаа.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь түрүүгээ авсан бол сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн 11 давж, озэки цолны болзол хангасан билээ.
Тэрүнофүжи өнгөрсөн хоёрдугаар сард дэвжээнд нь бэлтгэл хийхээр ирсэн Кирибаямад нутгийн ахын хувиар зөвлөгөө өгсөн. Кирибаяма сарын дараа Хаврын тэмцээнд түрүүлсэн нь саяын озэки цолны төлөөх дайралтын эхлэл нь байсан гэхэд болно.
Ёкозүна Тэрүнофүжи өчигдөр ярилцлага өгөхдөө Кирибаямагийн талаар “Хүч чадал, ур чадвар нэмэгдээгүй бол үр дүн гарахгүй шүү дээ. Сая харахад үнэхээр огт өөр болжээ. Зуны тэмцээнд учраа тааран барилдахад Кирибаяма озэки цолны болзлоо биелүүлчихсэн байсан тул би озэкитэй барилдаж байна гэж бодон барилдсан. Түүнд хэлэхэд озэки цолоо хамгаална гэж бодож барилдах юм бол цолоо алдаж, унах болно. Харин цолоо ахиулна гэж хичээх юм бол улам дээшлэх ёстой” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Эрүүл энхийг хүсье.
яаж хорлох уу гэж л бодож байгаа даа хогын лалар
Маш ухаантай зөвөлгөө байнаа
Мундаг юм баяр хүргэе