NBA: Майами Хит Дорно бүсэд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Өнөөдөр өглөө Дорно бүсийн финалын цувралын долоо дахь тоглолт Бостонд явагдлаа. Бостон Селтикс баг цувралын эхний гурван тоглолтод ялагдсаныхаа дараа гурав дараалан ялсан.

Хэрэв өнөөдөр тэд ялбал плей-оффт 0-3-аас эргэн ирэлт хийж ялсан анхны баг болох байлаа. Гэвч гайхамшиг болсонгүй, тэд талбайдаа Майами Хит багт ялагдлаа.

 

 

Магадгүй тоглолтын 26 дахь секундэд тооны харьцаа 0:0 байхад болсон нэгэн үйл явдал тоглолтын хувь заяаг шийдсэн байх. Бостоны гол од, сүүлийн 3 тоглолтод багаа ялалтад хөтөлсөн Жейсон Тейтум үсрээд буухдаа эвгүй гишгэсэн.

 

 

Майами эхний үеийн дундаас тэргүүлж эхэлсэн. Харин Бостоны шидэлтүүд сагсанд орох тун дургүй байлаа. Хоёрдугаар үед тооны зөрүү 17 болсон. Бостон гурав дахь үед зөрүүг 7 болгож ойртуулсан ч Майами дөрөвдүгээр үед дахин 17 болгож, сандарч тэвдэлгүй ялалт байгууллаа.

Бостон – Майами 84:103 (15:22, 26:30, 25:24, 18:27)

TD Garden

Бостон - Браун (19 + 8 самь), Уайт (18), Тейтум (14 + 11 сам), Смарт (9), Хорфорд (8 + 8 сам) – гараа; Р.Уильямс (8), Г.Уильямс (3), Мускала (3), Хаузер (2), Корнет (0), Брогдон (0), Притчард (0).

Майами - Батлер (28 + 7 сам + 6 дам), Калеб Мартин (26 + 10 сам), Адебайо (12 + 10 сам + 7 дам), Винсент (10), Струс (8) – гараа; Д.Робинсон (10), Лаури (7 + 7 сам), Хайсмит (2), Йович (0), Юртсевен (0).

 

 

Жимми Батлер Дорно бүсийн финалын MVP Шилдэг тоглогчоор шалгарсан. Тэрээр өнөөдөр 28 оноо, 7 самбар, 8 дамжуулалт өгсөн.

 

 

Багийн шагнал гардуулах ёслол.

 

 

Майами цувралыг 4:3 тэргүүлж, НБА лигийн финалд шалгарлаа. Өрсөлдөгч нь Өрнө бүсийн шигшээд Лейкерсийг 4:0 бут ниргэсэн Денвер Наггетс.

Финалын эхний тоглолт зургаадугаар сарын 1-нд Денверт болно.

1 тоглолт – 6-р сарын 1, Денвер

2 тоглолт – 6-р сарын 4, Денвер

3 тоглолт – 6-р сарын 7, Майами

4 тоглолт – 6-р сарын 9, Майами

5 тоглолт – 6-р сарын 12, Денвер

6 тоглолт – 6-р сарын 15, Майами

7 тоглолт – 6-р сарын 18, Денвер

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top