"Алтан цом"-ын сүүлийн тойргийн барилдаан болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Монголын Үндэсний Бөхийн Холбооны жилийн хуваарьт барилдаан 2022 оны есдүгээр  сарын 17-ны өдөр эхэлснээс хойш 2023 оны тавдугаар сар дуустал нийт 96 барилдаан зохион байгуулаад байна.

Энэ Бямба, Ням гарагт 97, 98 дахь барилдаан буюу "Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаанууд болно.
 

Монгол Бөхийн Өргөө ашиглалтад орсон цагаас хойш нэг жилийн доторх ХАМГИЙН ОЛОН барилдаан буюу 99, 100 дахь удаагийн барилдаан зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд МБӨ-нд болно. Тодруулбал:

Зургаадугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,

Зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top