Шиши: Украин эх орондоо санаа их зовдог

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Нагоя башёгийн банцүкэг хэлэлцэж, жюүрёод дэвших бөхчүүдийн нэрсийг зарласан. Украинаас төрсөн анхны сэкитори Шиши хэмээх Сергей Соколовский Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Дайны хөлд сүйдсэн Мелитополь хотын уугуул тэрээр 26 настай. Зургаан настайгаасаа чөлөөт бөх, 15 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, 2020 онд сүмод ирсэн залуу. Европоос төрсөн озэки Барүтотой түүнийг харьцуулан “Жижиг Барүто” гэж нэрлэдэг. Жонокүчи, жонмдан зиндааг тус бүр нэг башё, санданмэг 2 башёд туулж, макүшитагийн дээд хэсэгт бага зэрэг саатсан ч 14 башёд цолтой бөх болсон.  

Япон хэл сайн сураагүй байгаа Шиши хурал дээр “Жюүрёод дэвшсэндээ баяртай байна. Гурван жил зарцууллаа. Уг нь илүү эрт дэвших зорилготой байсан. Макүшитагийн дээд хэсгийн бөхчүүд үнэхээр хүчтэй юм. Өнгөрсөн хоёрдугаар сард дэвжээ солигдсоны дараа 15 кг жин нэмсэн. Жингээ дагаад хүч чадал нэмэгдсэн. Зуны тэмцээнээс цүппари хийж сурсан. Хавч, магүро гээд япон хоолонд дуртай. Одоо манай Украин орон маш хэцүү байдалд байгаа. Би сүмод амжилт олж, аав, ээждээ тус болох хүсэлтэй. Эх орондоо санаа их зовдог” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Slava Ukraine(59.31.177.59) 2023 оны 06 сарын 03

Orosuud ugaasaa amjihguiee

0  |  0
Уг нь орос(64.119.22.253) 2023 оны 06 сарын 03

Удахгүй оросын түрэмгийлэгчид бут зохигдож Украйн улс харийн булаан эзлэгчидээс чөлөөлөгдөх нь тодорхой. Харин Украйнчууд Европыг оросын фашистуудаас хамгаалсан баатарууд болон дурсагдана.

3  |  2
Top