Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд дээд зиндаанд дэвшсэн Хокүсэйхогийн цолыг тэмдэглэх ёслол Токио хотын нэгэн зочид буудалд боллоо. Хокүсэйхо мэргэжилд ороод долоон башёд жюүрёод дэвшсэн. Дээд зиндаанд хоёр тэмцээн барилдахдаа 9, 8 давсан амжилттай.
Түүний багш Миягино ояката Хакүхо ёслол дээр “Зуны тэмцээнд ёкозүна Тэрүнофүжиг унагаасан ганц бөх бол Мэйсэй. Мэйсэйг ялсан нь Хокүсэйхо. Манай бөх озэки асан Асаноямаг ч давсан. Үнэхээр сайхан барилдлаа. Цаашдаа хичээж барилдвал озэки, ёкозүна болох нь гарцаагүй” гэж шавиа магтлаа.
Хокүсэйхо “Макүүчигийн дээд хэсэг, санякү, мөн миний мөрөөдөл болох ёкозүна цолонд ойртохын төлөө хичээх болно” гэж амалсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол гэж зарлуулж барилд тэгвэл цолонд хүрнэ Япон гэж барилдвал хол явахгүйшүү