Виталий Дуброва: IJF холбоо Оросыг хэт дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Украины жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва дайны үед олимпын бэлтгэл нь хэрхэн явагдаж байгаа талаар сэтгүүлчдэд ярилаа.

Тэрээр “Шигшээ баг бүх зүйлээр хангагдсан байгаа. Украинд, гадаадад ч бэлтгэл хийх нөхцөл бүрэн. Харин бэлтгэл хангагч байхгүй болчихлоо. Нөөц тамирчид маань нэг бол фронтод байлдаж байна, эсвэл их спортоо хаячихсан байгаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос бидэнд эрүүл ухаанаар хандана гэж найдаж байсан ч бүтсэнгүй. Одоо манай шигшээ баг Словакийн Шаморинд Европын наадмын бэлтгэлдээ гарсан байгаа. Энэ сарын 16-18-нд Казахстанд болох Их Дуулгад оролцох төлөвлөгөөтэй байгаа ч оросууд оролцох эсэхээс шалтгаалах болно. Линцад болсон Гран При тэмцээний үеэр IJF холбооны төлөөлөгчид бид нартай тун хүйтэн харьцсан. Бараг л ОХУ Украинд довтолсон биш Украин Оросыг эзлэх гэж байгаа мэт л хандаж байлаа. Тэдэнд Украинд хөгшид хүүхдүүд алагдаж байгаа огт хамаагүй мэт байсан” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.126.90.97) 2023 оны 06 сарын 07

Фашист орос

0  |  0
Top